Бүтээн байгуулалтын тендэрт оролцохоор 65 компани хүсэлт ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд 2017 оны Орон нутгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх хоёр тэрбум 48,8 сая төгрөгийн найман төсөл арга хэмжээний тендэрийн нээлт болов.
Энэхүү найман төслийн тендэрт 65 компани оролцохоор тендэрийн бичиг баримт худалдан авчээ. Эдгээрт Дархан хотын тохижилт үйлчигээ эрхэлдэг аймгийн НААҮГ-т олон үйлдэлт тусгай зориулалтын авто машин нийлүүлэх, Дархан сумын Долдугаар багт “Багийн төв”-ийн зориулалтаар барилга худалдаж авах, Шарын гол сумын Хоёрдугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл орж байна. Мөн “Тохилог хороолол” төслийн хүрээнд Дархан сумын 1, 2 дугаар багийн нутаг дахь 0,34 км авто зам, гуравдугаар багийн 0,94 км авто зам, Дархан сумын 6-8 дугаар багийн нутагт тавигдах 1,02 км авто зам, аймгийн ЗДТГ-ын барилгын өргөтгөл, Дархан сумын 25 дугаар хорооллын авто замын барилга угсралтын ажил зэрэг найман төсөл арга хэмжээ ийнхүү албан ёсоор зарлагдлаа.
Б.Норовсамбуу