Нийслэлийн АН-ыг Д.Баттулга ахална

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-03 14:17:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд Д.Баттулга ялалт байгуулжээ.

Ардчилсан намын дотоод сонгууль өчигдөр орон даяар болж өнгөрсөн. 

Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд Д.Баттулга, Ш.Түвдэндорж нар өрсөлдсөн бөгөөд урьдчилсан дүнгээр Д.Баттулга хамгийн олон санал аваад байгаа аж.

Сонгуулийн эцсийн дүн гурав хоногийн дараа нэгдсэн байдлаар гарна. Одоогийн байдлаар Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль дээр ямар нэгэн маргаан гараагүй гэж тус намын дарга С.Эрдэнэ мэдээлэв.

Б.Туул

Холбоотой мэдээ