Шар усны үер бууснаас хатуу хучилтай авто зам эвдэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/ Өнгөрсөн сарын 31-нд тус аймгийн Орхон сумын нутагт гурван газраар шар усны үер буусан тухай даваа гарагт Орхон сумын Засаг дарга Б.Алтансарнай аймгийн удирдах ажилтан, сум агентлагийн дарга нарын зөвлөлгөөнд мэдээллээ.
Тэрбээр: “Шар усны үер богино хугацаанд хүчтэй орж ирсний улмаас манай сумын нутгаар дайрч өнгөрдөг Дархан-Сэлэнгийн шулуун замаас Орхон сумын төв хүртэлх засмал замын 6.7 дахь км-т 145 метр газарт эвдрэл үүссэн. Засмал зам өргөнөөрөө 1.6 м-ээс дээш, уртаараа 12.1 м хэсэгт ул шороо урсаж цөмрөлт үүсээд байна. Цагийн байдлыг тухай бүрд нь аймгийн Онцгой Байдлын газарт болон аймгийн удирдлагуудад мэдээлж мэргэлжил арга зүйн зөвлөгөө авч ажилласан” гэв. Уг шар усны үерийн үер гарсан хохирлын хэмжээг тооцуулж дүгнэлт гаргуулахаар мэргэжлийн байгууллагыг урьж ажиллуулж байгаа юм байна.
Б.Норовсамбуу