Төмс, үр тарианы нэг га-гийн ургац өсчээ

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 14:41:26

Говь-Алтай аймгийн энэ оны ургац хураалтын ажлын эцсийн мэдээ гарчээ. Тус аймгийн хэмжээгээр энэ онд нийт 1148.1 га талбайд тариалалт хийснээс 1075 га талбайгаас 2964.7 тн ургац хураан авсан байна.

Үр тариа 309 га-с 493 тн, төмс 80.8 га-с 647 тн, хүнсний ногоо 80.9 га-с 455 тн, жимс жимсгэнэ 49.8 га-с 78.5 тн, ногоон тэжээл 474.4 га-с 1280 тн, эмийн ургамал 80 га-с 10.6 тн-ыг тус тус хураан авсан байна. Энэ жилийн тухайд төмсний нэг га-гийн ургац 80.1 цн, үр тарианы нэг га-гийн ургац 15.9 цн хүртэл өссөн дүнтэй байна. Ирэх жил тариалах төмсний үрээ орон нутагтаа нөөцөлж авсан байна.

                                                                                 Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

 

Холбоотой мэдээ