Өрхийн амьжиргааны түвшингийн судалгаа Хэнтийд 42 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-04-05 13:24:18

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд нийт 14550 өрх хамрагдахаас өнөөдрийн байдлаар 6110 өрхийн мэдээллийг цуглуулсан бөгөөд татгалзсан 5 өрх байна.

Хамгийн олон хүн амтай Хэрлэн сумын хувьд 4548 өрх сонгогдсоноос 1561 өрхийн мэдээллийг цуглуулжээ.

Өрхийн мэдээлэл цуглуулалт аймгийн хэмжээнд 42 хувьтай байгаагаас Жаргалтхаан, Норовлин, Баян-Адрага сумд хамгийн өндөр буюу 50-иас дээш хувьтай, Дэлгэрхаан, Хэрлэн, Батноров сумд бага хамрагдалттай байна. Судалгааны явцад хаягандаа байхгүй, олоогүй 13 өрх байгаа нь бүгд Хэрлэн сумын айл өрхүүд аж. 

Хэнтий аймгийн хэмжээнд бэлтгэгдсэн нийт 73 тоологч, шивэгч 12 болон төрийн албан хаагчдын төлөөллөөс бүрдсэн нийт 264 орчим бие бүрэлдэхүүн ажиллаж байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ