Судалгааны мэдээлэл цуглуулахаар 27 ажлын хэсэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-05 22:58:19
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны ажилд сумдын Засаг дарга, удирдлагуудаар ахлуулсан 27 ажлын хэсэг, Хөдөлмөр халамжийн мэргэжилтнүүдээр ахлуулсан судалгааны 33 баг, 97 хөтөч, 81 гэрээт тоологч, 13 шивэгч, 54 жолооч гэрээ байгуулан ажиллаж байна.

Төв аймгийн хэмжээнд бүртгэлтэй өрхийн жагсаалтад байгаа 16218 өрх судалгаанд хамрагдана. Жагсаалтад хамрагдаагүй амьжиргааны түвшингээ тогтоолгох хүсэлтэй өрх дөрөвдүгээр сарын 9-ний дотор сумынхаа Хөдөлмөр халамжийн мэргэжилтэнд өргөдөл гаргаж хамрагдах боломжтойг албаныхан сануулав.

Хоцорсон өрхүүдийн хувьд өргөдөл гаргах бөгөөд судалгааны ажил дууссанаас хойш үе шаттайгаар судалгаанд хамруулахаар зохицуулалт хийгдсэн байна. Иргэн та өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдахдаа бичиг баримтаа заавал байлгах ёстой ба мэдээллээ үнэн зөв өгөхийг холбогдох хүмүүсээс анхааруулж байсан юм.

Таны мэдээлэл буруу шивэгдсэн тохиолдолд танай өрхийн оноо тавигдахгүй юм. Энэ нь олон талаар эрсдэлтэй гэдгийг албаныхан хэллээ. Мэдээллийг тулган нягталж үзсэний дараа судалгааны дүн автоматаар гарна аймгийн ХХҮГ-ын дарга Д.Батцэцэг хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 54 дүгээр хуралдааны тэмдэглэлээр өгөгдсөн үүргийн дагуу өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажил Төв аймгийн хэмжээнд гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын 9-ний хооронд зохион байгуулаж байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ