Эмч нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-05 23:30:45
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан Төв аймгийн эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж байгаа эмч нартаа хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.

Арга хэмжээ "Монгол туургатан" театрт болж, үе үеийн гавьяат ахмад буурлууд болон хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг минут бүр зүтгэж яваа аймгийн нийт 200 гаруй эмч оролцов.

Төв аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Мөнхтуяа: Эмч мэргэжил эзэмшсэн бүх эмч нартаа талархах талархлын баярын өдөр бөгөөд уг өдрийг эмч нарын өдөр гэхээсээ илүү эмч нартаа талархдаг талархлын баяр болгон тэмдэглэж байгааг дурдав.

Эмч нарын өдрөөр ажил мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж бусдыгаа манлайлсан 20 гаруй эмчийг шагнуулсны дотроос "Эрүүлийг хамгаалах ажилтан" цол тэмдгээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Нансалмаа тодорч шагнуулсан байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ