Ж.Жексон нөхрөөсөө салжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
bars@montsame.mn
2017-04-10 12:00:27

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн нэрт дуучин Жанет Жексон хүүхдээ төрүүлснээс хойш гурван сарын дараа нөхрөөсөө салжээ. Энэ тухай бямба гарагт нэр алдартай хүмүүсийн хувийн амьдралын талаарх нууц мэдээллээр дагнадаг "TMZ" цахим хуудсанд бичсэн байна.

Уг сайтад бичсэнээр, дуучин Жанет Жексон түүний нөхөр Катарын саятан Виссам аль-Мана нар өөрсдийн гэрлэлтээ болж бүтсэнгүй гэж үзээд өөр өөрийн зам мөрийг хөөхөөр шийдсэн байна.

Өдгөө 50 настай Жанет Жексон энэ оны 1 дүгээр сарын 3-нд хүү төрүүлсэн юм. Тэрбээр 2012 онд Катарын саятантай гэрлэсэн бөгөөд хүүхэд нь тэр хоёрын хувьд анхных нь юм. Өмнө нь Жанет хоёр ч удаа гэрлэж байсан ба эхний гэрлэлт нь нэг жилийн дараа буюу 1985 онд цуцлагдсан бол хоёрдахь гэрлэлт нь 9 сар орчмын дараа буюу 2000 онд бүтэлгүйтжээ.

Жанет Жексон 2009 онд нас барсан Майкл Жексоны дүү бөгөөд тэрбээр 1986 оны 2 дугаар сард  өөрийн гуравдахь “Control” цомгоо гаргаснаас хойш ихээхэн нэр алдартай болсон юм.

Жанет Жексоны ид амжилтын оргил нь 1990-ээд оны эхэн үе байсан ба түүний цомог 140 сая хувиар борлогдож байжээ. Жанет энэ үзүүлэлтээр орчин үеийн хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай дуучдын тоонд багтдаг билээ.

О.Барс

 

Холбоотой мэдээ