А.Овечкин NHL-ийн түүхэнд дээд амжилт тогтоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
bars@montsame.mn
2017-04-10 12:32:38

МОСКВА. /TASS/. А.Овечкин Үндэсний хоккейн лигийн /NHL/ түүхэнд 12 улирал дараалан клубынхээ шилдэг мэргэн бууч болсон анхны тоглогчоор шалгарчээ.

“Вашингтон” багийн довтлогч Оросын иргэн Александр Овечкин тус лигийн аварга шалгаруулах тэмцээний дүнгээр 33 шайб оруулж, уг үзүүлэлтээр багийнхаа Ти Жее Оши-той тэргүүн байрыг хуваалцах болсон байна.

Нийслэлийн клубын ахлагч тэрбээр амжилтаараа “Детроит”-ийн Горди Хоу, “Коламбус”/”Рейнжерс”-ийн Рик Нэш нарыг гүйцэж түрүүлжээ. Энэ хоёр хоккейчин 11 улирал дараалан өөрсдийн багийн шилдэг тоглогчоор шалгарч байв.

А.Овечкин NHL-д 2005/06 оны тоглолтын улиралд анх тоглож эхэлсэн ба тэрбээр нийт 921 тоглолтод оролцохдоо 1035 /558+477/ оноо авсан байна.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ