Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд 15203 өрх хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-11 21:35:56
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа”-ны мэдээлэл цуглуулах ажил гуравдугаар сарын 31-ээс дөрөвдүгээр сарын есний хооронд орон даяар зохион байгуулагдлаа.  Төв аймгийн хэмжээнд судалгаанд хамрагдах ёстой өрхийн жагсаалтад 16218 өрхийг хамруулахаар төлөвлөснөөс 15203 өрхийг судалгаанд хамруулсан байна.

Өнөөдрөөс Төв аймгийн Заамар, Батсүмбэр, Зуунмод зэрэг сумдын үлдсэн өрхүүдэд самналтын ажлыг хийж байгаа юм. Самналтын хугацаанд хаягдсан байх магадлалтай өрхүүдээ шүүх багийн дарга нартай тулгалт хийж өрхийн жагсаалтад ороогүй зайлшгүй орох шаардлагатай өрхүүдээс өргөдөл авах зэргээр 800 өрхийг нэмж хамруулахаар төлөвлөсөн байна.

Мөн судалгаанд хамрагдахаас татгалзсан 79 өрх байсан ба судалгаанд хамрагдаагүй үлдсэн 385 өрх байгаа гэж аймгийн Халамжийн хэлтсийн дарга Н.Даваадорж хэллээ.

Хоцорсон өрхүүдийн хувьд өргөдөл гаргах бөгөөд судалгааны ажил дууссанаас хойш үе шаттайгаар судалгаанд хамруулахаар зохицуулалт хийгджээ. Мэдээллийг хүлээн авах ажлыг энэ сарын 25-наар хааж ирэх сарын 15 хүртэл тулгалт хийн  2017 оны зуравдугаар сарын нэгнээс зорилтот бүлгийг ангилах ажлыг эхлүүлэх аж.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ