Төлөөлөгчид Татварын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-04-11 21:48:46

Увс /МОНЦАМЭ/Увс аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хорооныхон аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа, дотоод ажлын явцтай өнөөдөр танилцлаа.

Тус хэлтэс нь таван тасаг, 48 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд 18141 татвар төлөгчдөөс 10 тэрбум 248,9 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 101,6 хувиар давуулан биелүүлсэн байна. Мөн НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор НӨАТУС-ийг нэвтрүүлэхэд онцгой анхаарч, нийтдээ 31 удаагийн танхимын сургалтыг 360 хуулийн этгээдэд, ганцаарчилсан болон ажлын байрны сургалтыг 9900 гаруй иргэнд тус тус хийжээ. Тэрчлэн 792 удаагийн албан шаардлагыг 578 худалдаа, үйлчилгээний цэгүүдэд хүргүүлсэн байна.

Аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хорооныхон аймгийн Татварын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаад хангалттай сайн ажиллаж байна гэсэн үнэлгээ өгчээ.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ