Ангиараа рашаан орчмын хогийг цэвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-04-12 19:40:39

Увс /МОНЦАМЭ/ Цаг агаар дулаарч, газар харлаж эхэлсэн энэ үед Увс аймгийн Улаангом хотод хог хаягдал цэвэрлэх ажил ид өрнөж байна.Өнөөдөр өглөө Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний цогцолбор лаборатори 1-р сургуулийн Б.Бадмаа багштай 6г ангийн сурагчид Чандмань улаан уулын рашааны ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэжээ. Тэд өглөөний 6 цагт Улаан уул руу явган, дугуйтай аялал хийж, рашааны ойр орчмоос хүүхэд бүр нэг тор хог түүж хогийн цэгт төвлөрүүлсэн байна. Томчуудын агаар салхинд гарахдаа тарьсан хогийг ийнхүү сургуулийн сурагчид түүж авчээ.

“Улаан уулын рашаан дээр ирсэн хүмүүс хог новш хаямааргүй байна. Голдуу архины шил, ундааны сав энд тэнд хөглөрч байлаа” хэмээн Б.Бадмаа багш хэллээ.

Б.Батхүү

Холбоотой мэдээ