Ихэнх нутгаар сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-04-15 09:29:34
Энэ сарын  16, 19-нд нутгийн зүүн хагаст, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун хагаст хур тунадас, нойтон цас орно. 
 
Салхи 16, 18-нд ихэнх нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар, 19-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 
 
Дөрөвдүгээр сарын 16-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна. 
Холбоотой мэдээ