Залуучууд санал бодлоо илэрхийлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2017-04-15 16:36:15
 
Увс /МОНЦАМЭ/ “Залуусын оролцоо-шийдэл 2017” уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Увс аймгийн Ойрад ХЖТ-т явагдаж байна.
Уулзалт хэлэлцүүлгийг аймгийн ИТХ, ЗДТГ болон Монголын залуучуудын холбооны Увс аймаг дахь салбараас хамтран зохион байгуулж байна. Энэ удаад боловсрол, эрүүл мэндийн салбарын залуучууд хэлэлцүүлэгт оролцож, Увс аймгийн залуучуудын дэд хөтөлбөрт тусгах санал бодлоо илэрхийлж байгаа аж. Цаашдаа салбар салбарын залуусыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлгүүдийг үе шаттай зохион байгуулах бөгөөд тэндээс гарсан гол санаануудад үндэслэн Увс аймгийн залуучуудын дэд хөтөлбөрийг батлах юм байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ