Олимпиадын хоёрын давааг амжилттай давав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-16 14:16:02
Дорноговь /МОНЦАМЭ/. Төлөвлөгөөт хуваарийн дагуу  2016-2017 оны хичээлийн жилийн улсын төрөлжсөн олимпиадын хоёрын  даваа Дорноговь аймагт амжилттай боллоо.
Гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 01-ний хооронд зохиогдсон  олимпиадад  тус аймгийн 21 сургуулийн 303 багш, 663  сурагч 14 хичээлээр өрсөлдөж  шилдгүүд тодорсон байна.
 Нэгдсэн дүнгээр эхний байрт Сайншанд сумын II  сургууль, хоёрдугаар байрт I сургууль, гуравдугаар байрт V сургууль тус тус  шалгарчээ.
"Харин  олимпиадад оролцогч багш нар даалгавраа  37.5 хувийн гүйцэтгэсэн бол  сурагчид даалгавраа  32.8 хувьтай гүйцэтгэсэн. Улсын олимпиадын гурвын даваанд есдүгээр ангийн нэг сурагч, 11 дүгээр ангийн гурван сурагч, 12 дугаа ангийн 18 сурагч, нийт 14 багш 14 хичээлээр өрсөлдөнө" гэж тус аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас мэдээлэв.
Улсын олимпиадын гурвын даваа буюу физикийн олимпиад  энэ сарын 21-нээс 24-нд Хэнтий аймгийн төв Чингэс хотод, монгол хэл бичиг тавдугаар сарын 05-наас 06-нд Улаанбаатар хотноо УБИС-ийн байранд, математик  тавдугаар сарын 04-нөөс 08-нд Булган аймагт, хими тавдугаар сарын  06-наас 07-нд МУИС-ийн байранд, газарзүй дөрөвдүгээр сарын 28-наас 29-нд Өвөрхангай аймагт, техник технологи  дөрөвдүгээр сарын 26-ноос 28-нд МУБИС-д, биологи дөрөвдүгээр сарын 27-ноос 28-нд МУИС-ийн байранд, англи хэл тавдугаар сарын 10-наас 12-нд түүх, нийгмийн ухаан тавдугаар сарын 04-нөөс 05-нд МУБИС-ийн байранд тус тус болно.
Мэдээлэл зүй тавдугаар сарын 02-ноос 03-нд ШУТИС-ийн байранд, худалдаа техник мэргэжлийн сургуулийн байранд, сэтгэх чадвар тавдугаар сарын 05-наас 07-нд Хөвсгөл аймагт, хятад хэл тавдугаар сарын 05-нд Отгонтэнгэр их сургуулийн байранд болох хуваарь гарчээ.

 
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ