Зөрчлийн тухай хуулийн ажлын хэсэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-17 08:51:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын таван ажлын хэсэг өнөөдөр хуралдана.

Тухайлбал, Зөрчлийн тухай, Залуучуудын хөгжлийн тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм. Мөн Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг хуралдах юм.

Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл хуралдахаар товлосон байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ