Төрийн албан хаагчид цалингаасаа хандив цуглуулан цэцэрлэгт тусламж үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Улаангом сумын Зургадугаар цэцэрлэгийн хоёр анги шинэ хивсэнцэртэй болоод байна. Аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболдын санаачлагаар төрийн байгууллагын дарга, эрхлэгч нар цалингаасаа сар бүр 20 мянган төгрөгийн хандив цуглуулж, Улаангом сумын цэцэрлэгүүдэд хивсэнцэр авч өгөхөөр болсон юм. Энэхүү аяны хүрээнд одоогоор Улаангом сумын 1-р баг буюу Чандманы цэцэрлэгийн хоёр ангийг шинэ хивсэнцэртэй болгоод байна.
Цэцэрлэгүүдийн төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа учраас эцэг эхчүүдийн хандив тусламжаар багш нар ангидаа хэрэгцээтэй зүйлсээ худалдан авдаг байна. Үүнийг зарим эцэг эх эсэргүүцэж, их хэмжээний мөнгө төгрөг хураалаа хэмээн хэл ам гаргадаг аж. Иймээс аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболд төрийн байгууллагын дарга, эрхлэгч нарыг уриалж, сар бүр цалингаасаа 20 мянган төгрөгийн хандив цуглуулан аймгийн төвийн цэцэрлэгүүдийн хоёр настай хүүхдүүдийн ангийг хивсэнцэртэй болгохоор болсон аж. Эхний ээлжинд аймгийн Засаг даргын орлогч дарга 100 мянга, Дулааны 2-р станцын дарга Б.Сайнжаргал 100 мянга, үүнээс гадна 20 хүн тус бүр 20 мянган төгрөгийн хандив цуглуулж, нийтдээ 600 мянган төгрөгийг Зургадугаар цэцэрлэгт олгосон байна. Энэ дагуу тус цэцэрлэгийн хамт олон 21 м урт хивсэнцэр авч хоёр ангидаа тавьжээ. “Нэг метр хивсэнцэрийг 60 мянган төгрөгөөр авсан. Нөгөө ангидаа 11 м хивсэнцэрийг зээлээр авч тавиад байна. Энэ аянд нэгдсэн бүх хүмүүстээ баярлалаа” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Э.Алтантуяа хэллээ.

Б.Батхүү