Зэрлэг ан амьтдад зориулж давс хужир тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-04-17 16:05:52
Увс /МОНЦАМЭ/ Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран Түргэн уулын Дархан цаазат газар, Цагаан шувуут уулын Дархан цаазат газрын 20 цэгт өвс тэжээл, хужир давс хүргэж тавьсан байна.
Энэ өвөл Увс аймагт их цас орж, зэрлэг ан амьтад уулнаас ихээр буусан юм. Хэдийгээр хавар болж, цаг агаар дулаарсан ч ан амьтад хоол тэжээлийн дутагдалтай байгаа аж. Иймд байгаль хамгаалагч нар зэрлэг ан амьтдад зориулж ийнхүү биотехникийн арга хэмжээг авсан байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ