"Ремикон” компанийн ханш хамгийн өндөр буюу 3.08 хувиар унав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 41 045 ширхэг хувьцаа арилжсанаас найман компанийн хувьцааны ханш өсчээ.
Тодруулбал долоон компанийн хувьцааны ханш буурсан бол долоон компанийн хувьцааны ханш тогтвортой байв.
Үүнээс “Авто импекс" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 13.64 хувиар өссөн бол "Ремикон” компанийн ханш хамгийн өндөр буюу 3.08 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 22 ширхэг үнэт цаас 119 440 төгрөгөөр арилжаалсан байна.
Мөн өдөр "MSE ALL" индекс 839.78 нэгж болж 0.25 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ
1 их наяд 498 тэрбум 794 сая 329 580 төгрөг болов.
Б.Заяа