Найман компанийн хувьцаа өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-04-18 16:49:26

 Улаабаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II" ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн 111 116 ширхэг хувьцаа арилжсан байна.

Арилжаагаар 8  компанийн хувьцааны ханш өсч, 7  компанийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Тодруулбал “Гутал" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.38 хувиар өссөн бол "Гермес” компанийн ханш хамгийн өндөр буюу 6.45 хувиар уналаа. 

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 24 ширхэг үнэт цаас 2 сая 287 200 төгрөгөөр арилжаалсан байна.

 Ингэснээр  "MSE ALL" индекс 847.3 нэгж болж 0.89 хувиар өсөв.  

 

Б.Заяа

Холбоотой мэдээ