Нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад Зуунмод сумаас 100 гаруй залуу хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-20 18:35:10
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын цэрэг татлага аймгийн МСҮТ-ийн байранд өнөөдөр албан ёсоор эхэллээ. Энэ жил цэргийн насны 100 гаруй залуу зарлан дуудах хуудас авсан байна. 
Монгол Улсад 18-25 насанд хүрсэн эрэгтэй хүн бүр цэргийн алба хаасан байх үүрэгтэй байдаг. Цэргийн алба хаах иргэн гурван төрлөөр албаа хаах боломжтой ба дүйцүүлэх, мөнгөн төлбөр, өөрийн биеэр гэсэн төрлүүдээс сонгох боломжтой байдаг байна. 
 
Зарлан дуудах хуудас авсан 100 гаруй цэргийн насны залуучууд ч хугацаандаа үзлэгтээ хамрагдаж үүргээ биелүүлэхийг Тоолох комиссын офицер Т.Төмөрчөдөр онцолсон юм. 
 
Цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудал анхаарал татаж байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч С.Баярмагнай хэлж байлаа. Тэдэнд голлон осол гэмтэл, мэс заслын өвчин зонхилдог байна. Иймд эрэгтэй хүүхдийн эрүүл мэндэд багаас нь эхлэн онцгойлон анхаарч байхыг албаны хүмүүс зөвлөж байна.
 
Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ