"Супер хэрэглэгч" сургалтыг Өмнөговь аймагт амжилттай явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-20 19:34:33
Өмнөговь /МОНЦАМЭ/  "Супер хэрэглэгч" сургалтыг Өмнөговь аймагт амжилттай явуулж байна. Уг сургалтаар дамжуулан иргэдийг хуулийн төсөлд саналаа оруулах боломжийг бүрдүүлж өгөх зорилготой ажээ. Тав дахь удаагийн сургалтаар тус аймагт 100 гаруй "супер хэрэглэгч"-ийг бэлтгээд байгаа аж. 
НҮБ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй "Цахим засаглалаар дамжуулан хууль тогтоох боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь" төсөл ийнхүү Өмнөговь аймагт амжилттай хэрэгжиж байна. 
Уг сургалтанд хамрагдсан иргэд хууль боловсруулахад саналаа нэмэрлэхээс гадна бусад иргэдээ "Супер хэрэглэгч" болгоход анхаарч ажиллах юм байна. 
Тэд forum.parliament.mn хаягаар нэвтрэхээс гадна "Цахим хэлэлцүүлэг" аппликейшнийг гар утсандаа татаж санал өгөх мөн өөрийн facebook хаягаар нэвтэрч хууль боловсруулахад санал өгч болох ажээ. Энэхүү төслийн үр дүнд УИХ-аар хэлэлцүүлэх хуульд иргэд өөрсдийн саналаа оруулах боломж нээгдэж буйгаараа онцлог юм. 
Уг төслийн хүрээнд Өмнөговь аймгийн сумдад дараагийн сургалтуудыг хийхээр болоод байгаа гэнэ. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ