Сүмбэр сумын 50 малчинд мөнгөн тусламж үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Сүмбэр суманд Улаан загалмайн нийгэмлэгээс 50 малчинд бэлэн мөнгөний тусламж үзүүлэв.
Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос “Зудад өртсөн малчдад туслах аян”-ы хүрээнд Төв аймгийн Сүмбэр сумын малчин буюу мал бүхий 50 иргэн бүрд 245.000 төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийн батламжийг гардууллаа. Нийт 12 сая 500 мянган төгрөгийн тусламжийг олгосон гэж Төв аймгийн Улаан загалмайн хорооны арга зүйч Д.Одончимэг хэллээ.
Эдийн засаг хямарсан энэ үед малчин иргэдэд тусламж үзүүлсэнд нутгийн иргэд талархалтай хандаж байгаа бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсч буйгаа давхар илэрхийлж байлаа.
Т.Есүхэйтөмөр