“Залуучуудын номын анд” өдөрлөг боллоо

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-10-24 21:41:32

Монгол Улсын Засгийн газар, ХАХНХЯ-наас 2015 оныг “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгосонтой холбогдуулан Өвөрхангай аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс санаачилан “Залуучууд номын анд” өдөрлөгийн арга хэмжээг аймгийн төв номын сан болон Монголын Залуучуудын холбооны салбартай хамтран зохион байгуулсан байна.

Энэ арга хэмжээн нь хүүхэд залуучуудын ном унших сонирхолыг нэмэгдүүлэх, ач тусыг ойлгуулах, үламжлалт зан үйлээ судлах, цаашлаад залуу хүний заавал унших номын төрлүүдийг сурталчлахад гол зорилго нь байв.

“Залуучууд номын анд” өдөрлөгийн арга хэмжээнд өрхийн хөгжлийн төлөвлгөө боловсруулсан өрхийн хүүхдүүд болон номын сангийн байнгын үйлчлүүлэгч номыг шимтэн уншигч нийт 34 хүүхэд мөн эцэг эхийн төлөөлөл оролцсон бөгөөд цаашид тус хэлтэс нь аймгийн Төв номын сантай хамтран хүүхэд залуучуудын ном унших идэвхи санаачлагыг өрнүүлэх олон төрлийн  үйл ажиллагааг хамтран зохион байгуулж ажиллахаар болжээ.

Б.Батчимэг

 

 

Холбоотой мэдээ