О.Баасанхүү төв талбайд монгол гэр барьж ажиллахаар боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү жанжин Д.Сүхбаатарын талбайд албан өрөөгөө шилжүүлэхээр болжээ.
О.Баасанхүү гишүүнийг өнөөдөр ажилдаа ирэхэд түүнийг албан өрөөгөө суллаж өгөхийг хүссэн албан тоот УИХ-ын Тамгын газраас ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэрбээр өөрийнх нь өрөөг хууль бусаар авч байна хэмээн үзэж, жанжин Д.Сүхбаатарын талбайд албан өрөөгөө шилжүүлэхээр болсон аж.
Иймд О.Баасанхүү гишүүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод хандаж, төв талбайд монгол гэр барих зөвшөөрөл хүсчээ.
Одоогоор түүний хүсэлтэд нийслэлийн Засаг дарга хараахан хариу өгөөгүй байна.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ