“Сувилагчийн нэг өдөр” Цогт хунтайжийн талбайд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-24 16:16:51
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нэгдсэн эмнэлэг олон улсын сувилагчийн өдрийг угтаж “Сувилагчийн нэг өдөр” арга хэмжээг Цогт хун тайжийн талбайд зохион байгууллаа.
-Энэ жилийн олон улсын сувилагчийн өдрийг “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор тэмдэглэнэ. Сувилагчийн өдрийг угтсан энэ арга хэмжээг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулж иргэдэд тусламж үйлчилгээ үзүүллээ. Эрүүл мэндийн зөвлөгөө өгч, сувилагчийн зарим төрлийн үйлчилгээ үзүүлж, сувилахуйн арга ухааныг сурталчиллаа гэж аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн ахлах сувилагч Дашдоржийн Энхтуяа ярьлаа.
“Сувилагчийн нэг өдөр” арга хэмжээнд оролцсон зарим иргэдэд цусны даралт үзэх, биеийн индексийг тодорхойлох, шүүс, витаминаар үйлчлэх зэрэг ажил хийсэн байна.
Аймгийн нэгдсэн эмнэлэг 12 тасаг нэгжид, 180 гаруй мэргэжлийн боловсон хүчин ажиллаж байгаагаас 53 их эмч, 125 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн байдаг юм.
М.Батжаргал
 
Холбоотой мэдээ