Дорнод аймгийг “Сүхбаатарын одон”-гоор шагнана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-24 16:48:50
Дорнод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймагт дөнгөж сая буулаа. Өнөөдөр, маргааш тус аймагт ажиллаж, 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг ард иргэдэд танилцуулах уулзалт хийнэ. Уулзалтын дараа дарийн утаа үнэрлэж байсан, ардчиллын өлгий нутаг гэгддэг Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах юм.
Сонирхуулахад, одоогоос 3 жилийн өмнө Халхголын ялалтын 75 жилийн ойгоор тус аймгийг Сүхбаатарын одонд тодорхойлоод байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн сүүлд 2015 оны хаврын түймрийн үеэр Дорнод аймагт ирж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нарын албаны хүмүүст багтжээ.
Ерөнхийлөгч өнөөдөр 18.00 цагт ард иргэдтэй уулзана. Мөн зүүн болон говийн бүсийн аймгуудын телевиз, сонины сэтгүүлчидтэй уулзалт, ярилцлага хийхээр төлөвлөжээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ