Унгар улсад Монголын соёлын өдрүүд болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2017-04-25 11:34:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсын нийслэл Будапешт хотноо Монголын соёлын өдрийн нээлт өнөөдөр боллоо.
Нээлтэнд Монгол улсаас Унгар улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд З.Батбаяр болон эрдэмтэн судлаачид, оюутан залуус болон зочид төлөөлөгчид оролцлоо.

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” болон “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийн хүрээнд Унгар улсын Будапешт хотын Вөрөшмартын талбайд Монголын соёлын өдөр энэ сарын 23-30-ны өдөр үргэлжлэх юм. Уг арга хэмжээг Монгол Улсаас Унгар Улсад суугаа ЭСЯ зохион байгуулж байна.
Холбоотой мэдээ