Орхон аймагт бүжгийн их наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-26 07:37:39
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэтийн бал” бүжгийн их наадам энэ сарын 29-нд болно. Наадмын нээлт А.Амарын талбайд “1000 бүжигчдийн баяр” -аар эхэлнэ. Мөн “Оюу цом-2017” өсвөрийн аварга шалгаруулах спорт бүжгийн тэмцээн, “Бүжин наадъя” төвийн бүсийн бүжигчдийн их наадам болно. Энэхүү үйл ажиллагаанд АЗДТГ-ын Нийгэм Бодлогын Хэлтэс, Уурхайчин Соёлын ордон, Спорт бүжгийн Оюу холбоо, БССУГ хамтран зохион байгуулж байна.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-нд Дэлхийн бүжигчдийн өдөр тохиодог. Үүнийг угтаж Орхон аймгийн соёл, урлагийн байгууллагууд хамтарч жил бүр уламжлал болгож бүжгийн их наадмыг зохион байгуулдаг юм. Энэ удаа төвийн бүсийн бүжигчид ирж байгаагаараа онцлог болж байна.
Б.Оюун-Эрдэнэ 
Холбоотой мэдээ