ТТЭНН-ын даргаар Ц.Баянбилэгийг сонгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-26 14:41:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзсэн байна.

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Ц.Баянбилэгийг сонгосныг болон намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэв. 

Б.Туул

Холбоотой мэдээ