Төрийн албан хаагчдын тэтгэврийн насыг нэмэх тухай хуулийн төслийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭОрос улсын Засгийн газрын Хуулийн төслүүдийн комисс төрийн албан хаагчдын /депутат, сенатор, бүсийн нутгийн болон хотын өндөр албан тушаалтнууд орно/ тэтгэврийн насыг нэмэх тухай хуулийн төслийг дэмжив.
Энэ тухай ОХУ-ын Засгийн газрын сайт дээр уламжилсан байв. Хуулийн төсөлд төрийн албан хаагчдын төрийн албанд ажилласан жилийн доод хэмжээг 15-20 жил болгох бөгөөд төрийн албаны /цэргийн бус/ тэтгэврийн насны дээд хязгаарыг 60 –65 нас болгон хуульчлахаар Төрийн думд өргөн барих юм.
Төрийн түшээдийн тэтгэврийн насыг нэмэх тухай хууль 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болох юм. Энэхүү хуулийг баталснаар Орос улсын Тэтгэврийн сангийн төсвийн зардал ойролцоогоор 622 сая рублиэр багасна.
А.Огторгуймаа
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
16 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
20 цаг