Туркийн хоригт ОХУ 1,5 тэрбум доллар алдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2017-04-26 15:46:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч гуравдугаар сарын 15-ны өдрөөс Турк ОХУ-аас импортлох  улаан буудай, эрдэнэ шиш, наран цэцгийн тос зэрэг хөдөө аж ахүйн хүнсний бүтээгдэхүүнүүдэд татвар тавьж эхэллээ. Урьд нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг ямар ч татваргүй Туркийн зах зээлд нийлүүлдэг байсан.
ОХУ-д энэ шийдвэр нь хүнд цохилт болж үүнээс хүлээх алдагдал нь 1,5 тэрбум доллар болох тооцоо гарсныг ОХУ-ын Хөдөө Аж Ахуйн Сайд А.Ткачев яамны хуралдааны үеэр мэдэгдлээ.
Тэрээр "ОХУ, Туркийн харилцаа сайжирна гэдэгт би итгэж байна. Бидний хувьд нийт экспортын 10 гаруй хувийг эзэлдэг Турк бол маш том зах зээл. Гэхдээ бид Түркгүйгээр амьдарч чадахгүй гэж би хэлэхгүй” хэмээн онцолсон юм.
2016 оны эхээр ОХУ Туркээс импортолдог жүрж, мандарин, алим, лийр, огурцы, помидор зэрэг 20 гаруй хүнсний бүтээгдэхүүний импортыг зогсоосон билээ. Үүний хариуд Турк ОХУ-аас импортлох хүнсний бүтээгдэхүүндээ татвар тавиад буй нь энэ юм.
Москва хот
Л.Нандинцэцэг
Холбоотой мэдээ