Сирийн дүрвэгчид нутаг буцаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-10-26 12:02:40

МОСКВА. /Sputnik/.  Сирийн дүрвэгчид Оросын агаарын довтолгоог сайшаагаад, Оростой хамтарч эхэлсэн Сирид энх тайван тогтох найдвар нэмэгдэж буй тул эх нутагтаа эргэн очиж магадгүй гэв.

Оросын агаарын цохилт есдүгээр сарын 30-нд эхэлснээс хойш 800 мянга орчим дүрвэгч эргэн ирснийг Сирийн шашны тэргүүн Ахмад Хассун Бадреддина өмнө нь мэдэгдэж байсан юм. Мөн уг үйл ажиллагаа нь энх тайван тогтох итгэл найдвар дүрвэгчдэд өгсөн тухай Алеппо мужид “Associated Press”-т өгсөн ярилцлагаас харж болох юм.

“Оросын нисэгчид манай цэргийн хүчинтэй хамтран террорристуудыг устгана гэж найдаж байна. Тэгвэл бид гэртээ харьж болно” хэмээн нэгэн дүрвэгч “AP”-д ярьжээ.

Ялангуяа, “Лалын улс”-ын террорист үйл ажиллагаанаас дайжиж, Сирээс дүрвэгчид өнгөрсөн саруудад Европыг хэдэн зуун мянгаараа дараад буй шилжин суурьшигчдын ихээхэн хэсгийг эзэлж байгаа билээ.

Оросын Агаарын цэргийн хүчний  830 гаруй цохилт террористуудын бааз, командлалын төвүүдийг устгаж, хэдэн зуун босогчийг хороосон байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ