Дарт Вейдерийн алтан дуулгыг 1 сая фунтээр худалдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2017-04-27 15:19:45
ТОКИО. /Telegraph/.   Япон улсад ирэх долоо хоногт “Оддын дайн” киноны баатар  Дарт Вейдерийн алтаар хийсэн дуулгыг 1 сая фунтээр худалдах гэж байна.
 
Уг цэвэр алтан дуулгыг  “Оддын дайн” кино дэлгэцнээ гарсны 40 жилийн ойд зориулан Токиогийн дээд зэргийн чанартай үнэт эдлэл хийдэг “Гинза Танака” компанид захиалан хийлгэжээ.
 
24 каратын алтан дуулгыг Холливүүдийн хамгийн алдартай киноны хорон санаатны дуулгыг төгс дууриалган хийсэн бөгөөд ойролцоогоор 33 фунт жинтэй гэнэ.
 
“Оддын дайн” киноны өдөр буюу 5 дугаар сарын 4-ний өдөр уг дуулгыг Токиогийн Гинза дүүргийн дэлгүүрээс 154 сая иенээр /1.1 сая фунт/ худалдан авах боломжтой.
 
 Х.Сарнай 
 

 

Холбоотой мэдээ