Дөрөвдүгээр сарын 28-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2017-04-28 08:35:43
УИХ-ын чуулган хуралдана.

08.00 цагт Финанс төвд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно.

09.00 цагт Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ, Монголын Сайтын Холбооноос “Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага” сэдэвт сургалт зохион байгуулна.

09.20 цагт “Малын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудал” эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно.

10.00 цагт “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2017” хөдөлмөрийн яармаг Улаанбаатар чуулгын байранд болно.

10.00 цагт “1000 ажил олгогчийн зөвлөгөөн” МҮЭСТО-нд болно.

10.00 цагт НМХГ-т шатахуун түгээх станц, автомашины хийн түлшний станцуудад хийсэн хяналт шалгалт, болон зарим байгууллага барилгын материалын найрлагад хууль бусаар өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийнэ.

10.30 цагт ХХААХҮЯ-нд Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д хүний эрхийн хуульч нар “Хэвлэлийн эрх чөлөө- Зөрчлийн хуулийг эсэргүүцэж ” сэдвээр мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн асуудлаар 116 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан, багш, эцэг эхчүүд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газраас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд "Хятадын 24 төрийн түүх" 58 боть ном хандивлана.

11.30 цагт Улаанбаатар зочид буудлын "Өргөө" танхимд ОӨУБЕГ, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Зохиогчийн эрхийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

12.00 цагт Мишээл экспо төвд “Barilga expo 2017" олон улсын үзэсгэлэн нээлтээ хийнэ.

12.00 цагт УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд генералуудад хүндэтгэл үзүүлнэ.

13.00 цагт Корпорейт конвейншн төвд "Элэг бүтэн Монгол" чуулган болно. 

Холбоотой мэдээ