Сирийн босогчид Ирак руу дүрвэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭДАМАСК. /NHK/. Сирийн босогчдод өгч буй ОХУ-ын агаарын цохилт үр дүнтэй байна гэж Сирийн хүний эрхийн байгууллага мэдэгдэв.
“Лалын улс” бүлэглэлийн хэд хэдэн түшиц газрыг ОХУ агаарын цохилтоор устгаснаар тус бүлэглэлийн олон босогч Ирак руу дүрвэж байна гэж Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглалтын байгууллагын тэргүүн Рами Абдуррахман өчигдөр мэдэгдэв.
“Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа Ракка муж дахь босогчид 14-40 насны эрчүүдийг хүчээр эгнээндээ элсүүлж байна. ОХУ-ын агаарын цохилтод суларсан хүчээ сэргээх зорилгоор босогчид ийм ажиллагаа явуулж байна гэж Абдуррахман мэдэгджээ.
Өнгөрсөн сард эхэлсэн ОХУ-ын агаарын цохилт өгөх ажиллагаа үр дүнтэй байгаа гэж Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асад болон ОХУ үзэж байна. Харин АНУ болон Европын орнууд, Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчин ОХУ-ын агаарын цохилтод өртөж байна гэж мэдэгджээ.
Д.Нямтулга