Гаалийн байгууллага амралтын өдрүүдэд ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-04-29 17:31:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд өнөөдөр 08:30-21:00 цаг хооронд ажиллана.

Онцгой албан татварын тухай хуульд энэ сарын 14-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан гаалийнхан ажиллахаар болсон байна. Мөн тус байгууллагынхан маргааш 08:30-00:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах юм.
 
Тус өдрүүдэд дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд зөвхөн тамхи, автомашинд ногдуулах онцгой албан татварын бүрдүүлэлт хийнэ. Энэ үеэр Гаалийн лавлах 1800-1281 утаснаас иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Б.Туул
Холбоотой мэдээ