“Бодлын хулгайч” Азийн кино наадамд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-26 16:48:36

Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Бодлын хулгайч" кино AHУ-ын Лос-Анжелес хотод анх удаа зохион байгуулж буй “Asian World Film Festival”-д Монгол улсаа төлөөлөн оролцож байна.

Найруулагч Садык Шер Ниязийн санаачилгаар Ази Холливудын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадамд танилцуулах зорилгоор  энэ фестивалийг зохион байгуулж байна.

Азийн 50 гаруй улсын бүтээлийг толилуулах тус наадам БНСУ-ын “Ичгүүргүй” киногоор нээлтээ хийж, Тайванийн “Алуурчин” киногоор хаах аж.

Монгол Улсыг төлөөлөл оролцож байгаа "Бодлын хулгайч" кино энэ сарын 28, 29-нд олон нийтийн хүртээл болох юм.  90 саяын гэгддэг Гансүхийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн эл киноны гол дүрд СТА жүжигчин Б.Амарсайхан тоглосон билээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ