Хөвсгөл аймгийн оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
mn_tuul@montsame.mn
2015-10-26 17:30:59

Хөвсгөл аймгийн Хүүхэд залуучуудын оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Оюунлаг Хөвсгөлчүүд-Шилдэг оюутны тэтгэлэгт хөтөлбөр 2015"-ийг дөрөв дэх жилдээ зарлалаа.

Уг тэтгэлэгт хөтөлбөр нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн өөрийн цалингаараа үүсгэн байгуулсан сан юм. Тэтгэлэг хүсэгч нь 2015- 2016 оны хичээлийн жилд I-VI дамжааны үндсэн ангид суралцаж буй өдрийн ангийн оюутан байх, сурлагын голч дүн нь 3.2 буюу 80 хувиас доошгүй байх, нийгэм, олон нийт, сайн үйлсийн ажилд манлайлан оролцдог, урлаг, гоо зүй, уран зохиол, сэтгүүл зүй, спорт, бизнес, аж ахуйн аль нэг төрлөөр амжилт гаргасан байх, Хөвсгөл аймгийн харьяат байх, тэтгэлэгт урьд нь хамрагдаагүй байх гэнэ.

Тэтгэлгийн шалгаруулалт 2 үе шаттай ба материалыг ирэх сарын 10-ний 18 цагаас өмнө Төв шуудангийн баруун хойно байрлах EXPRESS TOWER-503 тоот өрөөнд болон Мөрөн хот дахь бие төлөөлөгчийн газар хүргүүлэх аж.

Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын нэрсийг 12 дугаар сарын нэгний дотор http://enkhamgalan.parliament.mn/, https://www.facebook.com/LEnkhamgalan цахим хаягт байршуулах гэнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ