Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцууллаа. Сонгууль бүрийн дараа төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж, залгамж чанаргүй, хариуцлагагүй байдал үргэлжилсээр ирсэн гэдгийг дурьдсан юм.
Тэрбээр, “Төрийн хариуцлагатай удирдах албан тушаалд хуулийн шаардлага хангаагүй иргэн тохиолдлоор томилогдож, мэдлэг, туршлага, ур чадвартай мэргэшсэн албан хаагчдын шатлан дэвших боломжийг хангаж чадахгүйд хүрч байгаа. Энэ бүх алдаа дутагдлыг залруулах үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь нийт 6 зүйлтэй. Мөн холбогдох 8 хуульд өөрчлөлт оруулахаар боловсрууллаа” гэв.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл бий. Ерөнхийлөгчийн боловсруулсан төслийн агуулга нь гишүүдийн өргөн барьсан хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд багтсан гэж үзэж байгаа. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлалаггүй гэлээ.
Хоёр хуулийн төсөлд агуулга, үзэл баримтлал, зарчмын хувьд адил төстэй зүйл бий гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр хэлээд, “Төрийн албаны мэдээллийн сан, төрийн удирдах албан тушаалтныг шинээр томилох, төрийн албан тушаалыг орлон гүйцэтгэх асуудал болон нэр томьёотой холбоотой зарчмын шинэ зохицуулалтууд тусгагдсан байгаа” гэлээ.
Мөн үеэр Д.Эрдэнэбат гишүүн Ерөнхийлөгчийн болон Д.Тогтохсүрэн нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэсэн санал хэллээ. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Ийнхүү Ерөнхийлөгчийн болон Д.Тогтохсүрэн нарын гишүүдийн хуулийн төслийг нэгтгэх ажлын хэсэг байгуулахаар тогтов.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ