Бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгийн хэмжээг танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймагт 2017 онд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын талаар долоо хоног бүрийн мягмар гаригт аймгийн ЗДТГ, “Барилга захиалагч орон нутгийн өмчит үйлдвэрийн газар” хамтарсан уулзалт зөвлөлгөөн хийж тулгамдаж байгаа асуудлыг цаг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.
Мягмар гарагийн энэ удаагийн уулзалтаар энэ хавраас эхлэн гүйцэтгэж байгаа хөрөнгө оруулалтын ажлын хэмжээ, хэрэгжүүлэх ажил, зарцуулах хөрөнгийн талаар ярилцсан юм. “Энэ жилийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг энэ оны есдүгээр сард багтааж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 2017 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгө оруулалтаар нэг тэрбум 469.1 сая төгрөг, байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх ажлын хүрээнд 511.4 сая төгрөг, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 4 тэрбум 953.8 сая төгрөг улсын төсвөөс орон нутагт шилжиж ирсэн 190 сая төгрөгөөр нийт 160 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэж аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат мөн үеэр сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ онцоллоо.

Б.Норовсамбуу