Монгол Улсын Ерөнхийлөгч Азербайжаны Ерөнхийлөгчид баяр хүргэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
sarnai@montsame.mn
2017-05-04 15:01:46
БАКУ. /Trend/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиевт баяр хүргэлээ.  
 
“Монгол Улс болон Бүгд Найрамдах Азербайжан улсын хооронд диломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэмсэг ноён танд чин сэтгэлийн баяр хүргэе. Танд болон Азербайжаны найрсаг ард түмэнд эрүүл энх, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж байгааг минь хүлээн авна уу” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэсэн албан захидалдаа бичжээ.
 
“Монгол болон Азербайжан улсуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа зөвхөн хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн түвшинд цаашид өргөжин хөгжинө гэдэгт би итгэлтэй байна ” гэж Ц.Элбэгдорж онцлон тэмдэглэсэн байна. /2017.05.03/
 
http://en.trend.az/azerbaijan/politics/2749130.html
 Х.Сарнай 

 


Холбоотой мэдээ