“Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-05 09:21:36
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Нийтийн номын сан, Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит, Алтан гадас одонт ХДТ-ийн үйл ажиллагаагаа сурталчлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлигийн дагуу “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг Ард Аюушийн талбайд зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Ш.Батсүх тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцож байгууллагуудын үйл ажиллагаа болон зохион байгуулсан уралдаан тэмцээний үйл явцтай танилцлаа.
Нийтийн номын сан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлигийн дагуу “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Монгол калиграп”, “Уран үзэгтэн” хичээнгүй бичгийн уралдаан, “Монгол бичиг бидний соёл” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан, “Монгол бичгээр хэн алдаагүй хурдан унших вэ” тэмцээн явууллаа. Мөн бичиг үсгийн баярт зориулсан номын үзэсгэлэн гаргах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Уралдаанд амжилттай оролцсон оролцогчдыг Нийтийн номын сангийн "Хичээнгүй бичигтэн" тэмдэг, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнаж урамшууллаа. 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ