“Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын брэнд бий болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭЭнэ сарын 23-27-ны өдөр ӨМӨЗО-ы Хөх хотод үргэлжилж буй Монгол, Хятадын анхдугаар экспо амжилттай үргэлжилж байна.
“Талын зам” болон “Торгоны зам”-ыг холбож, хамтын ажиллагааны коридорыг хөгжүүлье уриан дор болж буй экспоны үеэр Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын салбарынхан “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын брэнд бий болгоход хамтран ажиллах гэрээг 10 дугаар сарын 26- ны өдөр байгууллаа.
Мөн “Түмэн газрын цайны зам” Олон улсын аялал жуулчлалын нийгэмлэг байгуулан, гурван талын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар тохирсон байна. Гэрээ ёсоор Хятад, Монгол, Орос улс өөрсдийн нөөц баялагт тулгуурлан хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлж, “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын маршрутыг харилцан таниулах, судлан зочлох зэрэг сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах ажээ.
“Түмэн газрын цайны зам” нь Хятадын Фу Жян мужийн Ү Ий уулын цайны үйлдвэрлэлийн тойргоос эхлэн Ху Нань, Хэ Нань, Сянь Си, Хэй Бэй, ӨМӨЗО, Монголын өндөрлөгөөр дамжин ОХУ-ын Москвагаас Санктпетербург хүрэх эртний, цай тээвэрлэлтийн бараг 300 жил үргэлжилсэн чухал ач холбогдолтой худалдааны зам юм.
Бээжин хот.Д.Энхчимэг