Гадны ажиглагчид Улаанбаатарт энэ сарын сүүлчээр ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-05-05 16:32:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын урт хугацааны ажиглагчид Улаанбаатар хотод энэ сарын сүүлчээр ирнэ.

Тэд манай улсын Ерөнхийлөгчийн сонгууль, сонгуулийн сурталчилгаа, сонгуультай холбоотой өргөдөл, гомдол маргааныг шийдвэрлэж буй байдал болон сонгуулийн үеэрх хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны талаар ажиглалт хийх юм.

Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институт хүний эрхийн алба /АИХЭА/-наас Урьдчилсан судалгааны багийн бүрэлдэхүүн өнгөрөгч 2 дугаар сарын 21-27-нд манай улсад томилогдон ажилласан бөгөөд ирэх 6 дугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах Хязгаарлагдмал хороог ЕАБХАБ-ын чиг үүргийн дагуу томилон ажиллуулахаар болсон билээ. 
 
Сонгууль ажиглах Хязгаарлагдмал хороо ЕАБХАБ-ын чиг үүргийн дагуу үйл ажиллагаагаа Улаанбаатар хотод энэ сарын 22-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөж, гишүүн орнуудаас урт хугацааны 24 ажиглагчийг сонгон шалгаруулж илгээх юм.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
 
 
Холбоотой мэдээ