ОХУ-ын есөн хотод Ялалтын баярын парадын бэлтгэл болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2017-05-05 17:15:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Орос улс 1945 оны Эх Орны дайнд ялалт байгуулсны 72 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Жил бүрийн 5 дугаар сарын 9-ний өдөр ОХУ даяар Ялалтын баярын өдрийг сүр жавхлантай тэмдэглэн өнгөрүүлдэг. 
Тэгвэл энэ жил баярын парад Москва, Санкт-Петербург, Смоленск, Мурманск, Тула, Новороссийск, Волгоград, Севастополь, Керчи зэрэг ОХУ-ын есөн баатар хотод болохоор бэлтгэл хангагджээ.
 
Ялалтын баярын парадад нийт 11 мянган цэргийн албан хаагч, 151 дайны техник, 69 онгоц болон нисдэг тэрэг оролцох аж.
Мөн 5 дугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын 50 гаруй хотод Ялалтын баярт зориулсан баярын жагсаал зохион байгуулагдах бөгөөд үүнд 1,2 мянган дайны техник, 42 мянган цэргийн албан хаагч оролцох юм байна.
 
5 дугаар сарын 5,7-ны өдөрт Москва хотод Ялалтын баярын парадын бэлтгэл явагдах бөгөөд энэ үеэр тус хотын төвийн замууд хаагдах аж. Түүнчлэн тус хотын Шереметьево, Внуково, Домодедово зэрэг томоохон нисэх онгоцны буудлууд өглөөний 10:20-11:10 цагийн хооронд онгоц хүлээн авахгүй мөн нисгэхгүй юм байна.
Москва хот
Л.Нандинцэцэг
Холбоотой мэдээ