М.Шарапова чансаагаараа 124-т бичигджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2017-05-08 15:53:33
МОСКВА. /TASS/. Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансаанд Оросын нэрт теннисчин Мария Шарапова 120-р байрнаас ухарч 124-т бичигджээ.

30 настай Оросын теннисчин өнгөрсөн долоо хоногт Испанийн Мадрид хотод  болсон тэмцээний эхний тойрогт Хорватын теннисчин Миржана Люцич-Барониг ялсан юм.

Сэргээш хэрэглэсэн гэх үндэслэлээр тэмцээнд оролцох эрхээ 15 сараар хасуулаад байсан М.Шарапова 4 дүгээр сарын сүүлээр теннисний талбайдаа эргэн ирж, Германы Штутгарт хотод болсон тэмцээний хагас шигшээ тоглолтонд шалгарсан билээ. 

Албан ёсны тэмцээнд оролцоогүй байсан учраас өнгөрсөн долоо хоногт Шарапова анх удаа чансаанд бичигдсэн юм. Одоогийн байдлаар тэрбээр 185 оноотой байна.

Чансааны эхний байранд Чехийн Каролина Пличкова /2252 оноо/, удаах байранд Данийн Каролин Возняцки /217/ орсон бол гуравдугаар байранд Их Британийн Жоханна Конта /2130/ явж байна. 
Х.Сарнай 

 
 
Холбоотой мэдээ