АНУ буруу замаар замнаж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-27 12:36:47

ВАШИНГТОН. /Sputnik/. АНУ-д явуулсан судалгаанд оролцогчдын гуравны хоёр нь тус улс буруу замаар будаа тээж байна хэмээн үзжээ.

Санал асуулгад оролцогчдын 27 хувь нь л АНУ зөв замдаа явж байна гэсэн бол 65 хувь нь эсрэгээрээ хэмээн үзжээ.

АНУ-ын ирээдүйг эергээр харж буй хүмүүсийн тоо аравдугаар сарын эхээр 24 хувь байсан бөгөөд энэ удаа 3 хувиар нэмэгджээ. Мөн ерөнхийлөгчийн алба хашиж буй Барак Обамагийн ажлын үнэлгээ ч оролцогчдыг хоёр хуваасан байна.

Санал асуулгад нийт оролцогчдын 46 хувь нь Обамаг дэмжиж, 53 хувь нь түүний хийж буй ажлыг буруушаав. Хоёр дахь удаагаа Ардчилсан намаас улиран сонгогдсон Обамагийн хугацаа 2017 оны нэгдүгээр сарын 20-д дуусах юм. Дараагийн ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны арваннэгдүгээр сарын 8-д болно.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ