Хүн амын дийлэнх хувийг 15-59 насныхан эзэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнодын нийт хүн амыг насны бүлгээр авч үзвэл 7 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 63 хувийг 15-59 насныхан, үлдсэн 30 хувийг 60 ба түүнээс дээш насныхан эзэлж байна. Харин 100 эрэгтэй тутамд 101 эмэгтэй ногдож байгаа юм.
Булган, Гурванзагал, Халхгол, Матад, Сэргэлэн, Баянтүмэн сумдад эрэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр, Хэрлэн сум буюу аймгийн төвд эмэгтэй хүн амын эзлэх хувийн жин бусад сумдуудтай харьцуулахад бага байна.
Хүн амын суваргаас харахад суурь хэсгээрээ 0-4 насны болон 25-29 насны хүн ам хамгийн өндөр байгаа нь тус аймаг хүн амын хувьд нас хүйсийн суварга нь залуу насны бүтэцтэй гэж хэлж болохуйц гэсэн судалгааг Статистикийн хэлтсээс гаргажээ.

Д.Дэлгэрмаа