Иргэний нисэхийн Залуучуудын холбоог Э.Энхзориг удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-09 14:41:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Иргэний нисэхийн Залуучуудын холбоо /ИНЗХ/-ны тэргүүлэгчид өнөөөр хуралдаж шинэ тэргүүнээр Э.Энхзоригийг сонголоо.

2011 оноос өнөөдрийг хүртэл тус холбоог Нисэхийн сургалтын төвийн дадлагжуурын хэсгийн ахлах мэргэжилтэн С.Батхуяг тэргүүлж байсан юм. Өнгөрсөн хугацаанд салбарын залуучуудыг сургалтад хамруулах, бусад байгууллагын залуучуудын холбоотой туршлага солилцох, тойрон аялал зохион байгуулах, тэргүүний залуучуудыг шагнаж урамшуулах зэрэг ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн гэдгээ С.Батхуяг танилцуулав.

Шинээр томилогдсон Э.Энхзориг нь 2007 оноос хойш Ерөнхий зориулалтын нисэхийн салбраас ажлын гараагаа эхэлсэн байна. 2008-2014 онд “86400” нийгмийн хөгжлийг дэмжих төвийн Удирдах зөвлөлийн гишүүн, 2007-2014 онд“Геосан” авиа компанид “Cessna-208” агаарын хөлөгийн нисгэгч, 2013-2016 онд Монголын Залуу нисгэгчдийн холбооны тэргүүнээн ажиллаж байжээ. Улмаар 2015-2016 онд “Монголын франчайзинг” хөгжлийн ассиоциацийн Гүйцэтгэх захирал, 2016 оноос ИНЕГ-ын Ерөнхий зориулалтын тасгийн даргаар ажиллаж байгаа юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ